Бразил улс шумуулыг үргүйдүүлэх замаар Зика вирустэй тэмцэнэ

Бразил улс Зика вирусын тархалттай шинжлэх ухааны аргаар тэмцэхээр төлөвлөж байна. Тодруулбал, тус улс эрэгчин шумуулуудыг гамма туяаны нөлөөлөлд оруулах замаар үргүйдүүлэх аж. Энэ талаар “Ройтерс” агетлаг мэдээллээ.
МАГАТЭ-гийн төлөөлөгч, молекулын биологич Костас Буртзис “Энэ бол төрөлтийг хянах арга бөгөөд хүмүүсийн гэр бүл төлөвлөлттэй төстэй” гэж мэдэгджээ. Түүний хэлснээр Бразилийн орон нутгийн захиргаа зөвшөөрсөн нөхцөлд тусгай аппаратуудыг тус улсад илгээх гэнэ.
Яг энэ аргыг Португалийн Майдер аралд үр жимсний жижиг ялааг үржихээс сэргийлэх, хортон шавжтай тэмцэхэд хэрэглэж байжээ.
Зикагийн халдвар нь зарим тохиолдолд шумуулаас хүнд дамждаг, сармагчны өвчин юм. Үхлийн аюултай биш гэж үздэг энэ өвчин жирэмсэн хүнд илүү хор хөнөөлтэй. Учир нь, ургийн тархийг гэмтээж, оюуны хомсдолтой хүүхэд төрөхөд нөлөөлдөг байна.