Газрын тосоор баялаг Норвеги улс том хямралын ирмэгт тулж ирээд байна.

Норвеги улс нь газрын тосны арвин их нөөцтэй бөгөөд асар их ашиг олж хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн найдвартай газрын нэг байж ирсэн билээ. Гэвч аюулын харанга дэлдсэн цаг ирээд байна. Ажилгүйдлын тоо сүүлийн үед байгаагүйгээр нэмэгдэж засгийн газар тэтгэвэрийн сангийн мөнгөнөөс авахаас өөр аргагүйд хүрчээ.
Норвеги бол газрын тос дундрашгүй оргилж, засгийн газар нь маш их мөнгөтэй байдаг орон билээ. Түүхий эдийн салбар нь эдийн засгийн 20 хувийг бүрдүүлж 200 мянган ажлын байр бий болгодог салбар нь юм.Гэтэл өнөөдөр газрын тосны үнийн уналтаас үүдэн урьдынх шигээ орлоготой байж чадахаа больжээ. Европын жолооч нарыг хямдхан бензиндээ баярлаж байхад эндхийн 10.000 ажилчид ажлаа алдах дээрээ тулж байна.
Америкын нэгдсэн улсын Хьюстон хотод хуралдсан газрын тосны салбарын чуулга уулзалтаас Олон улсын Эрчим Хүчний Агентлаг IEA н тооцоогоор энэ жилдээ газрын тосны үнэ өсөхгүй , 2021 онд хамгийн дээд цэгтээ үнэ өснө гэсэн таамаглал ч бас байна.
Газрын тос,байгалийн хийн салбарт оруулах хөрөнгө оруулалт хамгийн доод хэмжээнд буурч, 30.000 ажлын байр алга болж, эдийн засгийн өсөлт ч саарсан байна. Газрын тос олборлодог концерны 67% г улс эзэмшдэг бөгөөд 2015 онд ашиг өмнөх жилийн ашгийн тал хувьд нь хүрэхгүй 19,5 их наяд крон болж буурчээ. Концернын алдагдал 37,3 их наяд крон болсон байна.2016 онд цомхотгол үргэлжиж мэдэхээр байна. Мөн энэ нь тээвэрлэгч компаниудад хүндээр тусч байгаа бөгөөд өрмийн компани, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, зочид буудал, ресторан, үйлчилгээний газрууд ч хямралыг мэдэрч эхлээд байна.
Орчуулсан www.olloo.mn
Эх сурвалж Focus.de