АНУ-д Зика вирус бэлгийн замаар дамжсан 14 тохиолдол бүртгэгджээ

АНУ-д Зика вирусын халдвар бэлгийн замаар дамжсан 14 шинэ тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн дунд жирэмсэн эмэгтэйд бэлгийн замаар халдвар дамжсан тохиолдол байгаа аж.
Зика вирус бэлгийн замаар халдсан тохиолдол анх АНУ-ын Техас муж улсад бүртгэгдсэний дараа халдвар гарсан орнуудад аялаад ирсэн хүмүүсийг бэлгэвч хэрэглэхийг уриалж байсан юм.
Зика вирус халдвартай хүний үрийн шингэнээр эрүүл хүнд халдсан тохиолдлыг эрдэмтэд судалж байгаа аж. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Зика вирусын халдварын эсрэг тэмцэлд 1.8 тэрбум ам.долларыг төсөвлөх саналыг гаргажээ.
Б.Сансар
olloo.mn