Аполло 10 саран дээр сонсогдсон хачин чимээ

1969 онд Аполло 10 саран дээрх аяллын үед НАСА гийн 3 сансрын нисгэгч хачин дуу чимээг радио долгион хүлээн авагчаараа сонсчээ. Энэ үедээ дэлхийтэй холбоо тасарсан бөгөөд уг чимээ сарны сүүдэртэй харанхуй хэсгээс гарч байсан байна.
Саран дээр буух туршилтыг амжилттай болгоод Аполло 10 хөлгийн баг баяртай байлаа.Сансрын нисэгч Евгэни Сернан, Томас Стаффорт, Жон Яанг нар сарны гэрэлтэй талд гадаргуутай танилцах аялал хийж байсан бөгөөд гэнэтхэн маш хачирхалтай чимээ радио төхөөрөмжөөрөө сонсчээ. Сансрын чимээ байж болох өөр юутай ч харицуулашгүй хачин чимээг чи сонсов уу хэмээн нэг нэгнээсээ асуусан байна. Бусад 2 нисэгч бас сонссон бөгөөд тэд үнэхээр их гайхсан байжээ. Яаг энэ үед тэд дэлхийгээс НАСА сансрын төв Хьюстэн хотоос холбоо тасарсан байсан ба сар дэлхийтэй холбогдоход радио долгионд саад болж байжээ. Сансрын нисэгчид тэр чимээг сайн сонсохын тулд хүлээсэн бөгөөд нэг цаг орчим тэр хачирхалтай чимээ сонсогдсон байна.
Энэхүү мэдээг НАСА хав дарж байсныг 2008 онд олон нийтэд ил болгожээ.
Телевизийн Discovery сувгаар энэ тухай ’’НАСА гийн тайлбарлашгүй чимээ’’ гэдэг баримтат кино хийж гаргасан байна. Харь гаригийн хөгжим хэмээн тайлбарлах нэгэн байхад зарим инженерүүд сансарт тархаж буй олон долгионы давхцлаас үүдэлтэй хэмээн тайлбарладаг байна.
Мөн АПОЛЛО 11 аяллын үеэр сансрын нисэгч Майкл Коллинс ийм чимээ сонссон байжээ.
Хамгийн хачирхалтай нь НАСА яагаад хүн төрөлхтнөөс энэ мэдээг нуусан нь сонин юм.