Терминатор кино бодит болж байна

Google-ийн охин компани Boston Dynamics олон жилийн туршид роботыг хүнтэй адилхан болгоход зориулсан бөгөөд одоо шинэ загвар Атласыг танилцуулж байна.
Атлас загвар маш их дэвшилттэй болсныг видеогоос харж болох ба хүнтэй адил явж, хаалга онгойлгож, өгөгдсөн даалгаварыг биелүүлж чаддаг.
Мөн робот ой дотор алхаж хүндийн төвөө хүнтэй адил олж байгааг харахад гайхалтай.