Кадыров Путины хамгаалалтанд хувийн армитай тансаг амьдарч байна

Нэг жилийн өмнө оросын сөрөг хүчний лидер Борис Немцов Москва хотноо алагдсан юм.
Түүний дотны нөхөр Иля Яшин уг аллагын талаар бүх хэргийн үзүүрийг Чечен уруу Рамзан Кадыровыг чиглэдэг бөгөөд эргэлзэх зүйлгүй Кадыров Немцовыг хөнөөсөн гэж "Guardian" сонинд ярилцлага өгчээ.
Яшин Чеченд нууц мэдээлэгчээс авсан 65 хуудастай мөрдлөгийн материалаас харахад Чечен нь Оросын холбооны улс дотор тусгаар улс шиг байдаг нь тодорхой болжээ. Чеченд оросын хууль үйлчилдэгүй нь бодитой байна.

Кадыров одоогоор өөртөө үнэнч, дээрэмчид голдуу 30.000 хүнтэй хувийн армийг санхүүжүүлж маш баян тансаг амьдарч байна.Цэргүүдийг оросын тусгай албадын мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд оросын армиас ч илүү чадварлаг болсон байна. Украйн, Сирид Чечений шилдэг дайчид байлдаж байгаа гэж Кадыров бахархаж байна. Мөн үнэтэй цаг, 100 морьдын цуглуулга зэргийг нь шүүмжилсэн бөгөөд албан хаагчид,бизнесийнхэн ч мөнгө төлж буйг илчилжээ.

Путин Кадыровыг дураар нь байлгасныхаа төлөө өөрийн бохир ажлаа хийлгүүлдэг. Оросын олон нийт ч Кадыровын хүмүүсээс айж энэ талаар дуугардаггүй гэжээ. Оросын хүний эрхийн өмгөөлөгч Павел Тшиков мөн энэ айдсын талаар ижил зүйл ярьсан . Хэрэв Путин үнэхээр энэ бүхнийг зохион байгуулж байгаа бол Орос орон бидний бодсоноос ч дор байдалд байна гэж Яшин хэлсэн байна.