34.7 их наяд төгрөгийн орлого ил болжээ

Эдийн засгийн ил тод байдлы дэмжих тухай хууль хэрэгжээд дууслаа.  Хууль хэрэгжих жил гаруйн хугацаанд нийт 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болжээ. Тиймээс  8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас  тус тус чөлөөлсөн байна. 

Өмнө нь 2007 онд энэ хуулийг хэрэгжүүлэхэд 4.5 их наяд төгрөгийн орлого ил болж байжээ. 

Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button