Буруу баримт илгээсэн ААН-ийг орлогын 20 хүртэл хувиар торгох хуультай

НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд хоёр сарын хугацааг үдэж байна. Энэ хугацаанд олон байгууллага НӨАТ-ын баримт хэвлэдэг болсон ч алдаатай, үнийн зөрүүтэй баримт хэвлэх явдал их гарч байгаа билээ.
Тэгвэл НӨАТ-ын баримт хэвлэж өгөөгүй аж ахуйн нэгжийг орлогынх нь 2 хувиар торгох заалттай бол үнийн зөрүүтэй, буруу баримт илгээсэн аж ахуйн нэгж 20 хувь хүртэл торгох хуультай аж.
Үүнээс гадна зарим тохиолдолд баримтаа системд бүртгүүлэхэд, үнийн дүн зөрөөтэй зэргээр, таны баримт бүртгэгдээгүй байна гэх зэргээр цахиим хуудсаас автоматаар мэдэгддэг. Энэ нь тухайн бараа үйлчилгээ явуулж байгаа газартай холбоотой бөгөөд тухайн байгууллага нь гурав хоногийн дотор баримтын мэдээллээ цахим хуудаст ирүүлсэн байх ёстой. Гэтэл мэдээллээ ирүүлэхгүй байгаа учраас баталгаажаагүй байна гэдэг хариуг өгдөг ажээ.
olloo.mn