Тахарын ерөнхий газар бууриа сэлгэжээ

Тахарын ерөнхий газар нүүж, хуучнаар Архивын ерөнхий газрын байранд иржээ. Тус газар нь өмнө нь Мөрдөн байцаах газрын байранд байрлаж байсан. Одоогийн байдлаар нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тус газраар үйлчлүүлэх иргэд шинэ байранд нь очиж үйлчилгээгээ авахыг тус газраас анхааруулж байна.
Тахарын алба нь иргэдийн төлөө, иргэн хүний эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Байгууллагдаад хоёр жил болж буй. Тус байгууллага өдгөө 10 тойрог, 22 хэсгийн 550 гаруй алба хаагчид шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Г.Уянга
olloo.mn