Монгол иргэдийг халдлагаас хамгаалахаа мэдэгджээ

Манай улсын иргэдийг ОХУ-п аялал жуулчлалаао яюж байхад нь дээрэмдэх тохиолдол гарч буй. Тэгвэл ОХУ-ын Буриадын Ардын их хурлын чуулган дээр Буриадын ДХЯ-ны тэргүүн хошууч генерал Олег Кудинов Монгол жуулчдыг хамгаалахаа амлажээ.

Улаан-Үүд Хиагтын чиглэлийн авто замын ойролцоо Монгол Улсын иргэдэд халдсан хэрэг хоёрдугаар сарын 16-нд гарсан.  Багтай таван этгээд Монголоос Улаан-Үүдийг зорин очсон гэр бүлийн хосуудад халдаж, гарыг нь хүлж, сүрдүүлэн их хэмжээний мөнгийг нь дээрэмдсэн байсан аж.  Энэхүү хэргийг Буриадын Ардын их хурлын чуулганы хоёрдугаар сарын 25-ны хуралдаан дээр Олег Кудинов дурдаж, энэ үеэр депутат Валерий Цыремпилов  энэ дуулиант хэргийг яаралтай илрүүлэхийг цагдаагийнханд анхааруулжээ. Энэ хэрэг Монголд их яригдаж шуугиж байгааг хэлжээ.

“Бид Монголын цагдаагийн төлөөлөгч нартай ажлын уулзалт хийсэн. Буриадад Монголыг жуулчид ирж байгаа цагт бид дэг журмыг сахиулж чадна” хэмээжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button