Л.Гантөмөр сайд 43 нас хүрлээ

УИХ-ын гишүүдээс хариуцсан салбартаа хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг олон хүн сайшаан үнэлдэг. Тэгвэл эрхэм гишүүн, сайд маань өчигдөр  43 нас хүрчээ.

Тэрбээр төрсөн өдрийнхөө өглөө “Өнөөдөр миний төрсөн өдөр. Өглөө ээжтэйгээ утсаар яриад өнөөдрийн ажлаа урамтай эхэллээ. Би өөрийгөө ээжтэйгээ илүү адилхан хүн гэж боддог” хэмээн бичиж үлдээсэн бол дараа нь “Ижий аавдаа очиж үнсүүллээ. Нас нэмж сор суусан ч чи бидэнд хүүхдээрээ шүү дээ гээд шоколад бэлэглэж байна. Үнэн дээ. Эрийн ирийг хурцлах бас зөөллөх сэтгэлийн их хүч гагц эх, эцэгт л байдаг байх. Урт насалж удаан жаргах болтугай миний хоёр эрдэнэ” хэмээн ижий аавдаа баярласан сэтгэлээ илэрхийлжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button