НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана

НӨАТ-ын тухай хууль энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлээд буй. Тэгвэл энэхүү урамшуулалтай НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэд худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ баримтаар сугалаанд оролцох боломжтой болсон. Ингээд сугалааны нийт дөрвөн тохирол явагдаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тав дахь тохирол явагдана. Энэ удаагийн сугалааны хонжворын сан 675900000 төгрөг болжээ.
Та баримтаа бүртгүүлээгүй ч сугалаанд оролцох боломжтой. Харин бүртгүүлж амжаагүй баримтаараа сугалаанд азтан болсон тохиолдолд 90 хоногийн хугацаанд бүртгүүлж шагналаа авах боломжтой аж. Гэхдээ тухайн баримт нь хэвлэгдсэн өдрөөс хойш эхний сугалааны тохирол хүртэлх хугацаанд хүчинтэй юм байна.
Орон даяар бүтэн нэг жилийн турш нийтдээ 18 удаа сугалааны тохирол явагдана.
olloo.mn