“Оскар”-ын наадам эхэллээ

АНУ-ын кино урлагийн шилдгүүдийг тодруулах 87 дахь удаагийн Академийн дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр Монголын цагаар 06.00 цагт Улаан хивсний ёслолоор эхэллээ.Энэ жилийн наадам Холливүүд дэх “Dolby Theatre”-д болж байгаа юм. Улаан хивсний ёслол гурван цаг үргэлжилж дууссан бөгөөд, хүндэт зочид суудлаа эзлээд байна. “Оскар”-ын наадмын ёслолын ажиллагаа 13:00 цаг хүртэл дэлхийн 225 орноор шууд дамжуулагдан хүрнэ.

Энэ жилийн тухайд уг наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хэн хүртэх бол хэмээн дэлхий нийтээрээ харж суугаа. Учир нь кино урлагт олон шилдэг дүрийг бүтээсэн жүжигчин Леонордо Ди Каприо анх удаа “Оскар”-ын шагнал хүртэх үү, аль эсвэл энэ жил бас нэгэн гайхалтай дүрийг бүтээсэн Эдди Рэйдман дахин шилдэг дүрийн шагналыг хүртэх үү гэдэг олны анхаарлыг эрхгүй татаж байгаа. Тэгвэл үүний хариулт тун удахгүй тодорхой болох нь.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button