Сонгуулийн зардлын дээд хэмжээг зарлах хуулийн хугацаа- өнөөдөр

Сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг эцсийн хувилбараар зарлах хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж буй. Иймээс улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдээс 2016 оны сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг өнөөдөр Үндэсний аудитын газраас цахим хуудсаараа дамжуулан зарлахаа мэдэгдсэн.

Энэхүү хэмжээг өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооноос зарладаг байсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард батлагдсан Сонгуулийн шинэ хуулиар Үндэсний аудитын газраас тогтоож, зарлахаар болсон юм.

Өнгөрсөн 2012 оны сонгуулийн сурталчилгаа, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нэг нам, эвсэл 9.6 тэрбумыг зарцуулна гэж заасан байжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button