Микробусууд дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл үйлчилгээнд явна

Ашиглалтын хугацаа нь дууссан микробусыг гуравдугаар сарын 1-ээс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлүүлэхгүй байх шийдвэрийг Нийслэлийн тээврийн газраас гаргасан байсан. Гэвч хугацааг нь нэг сараар хойшлуулсан байна.

Ингэснээр дөрөвдүгээр сарын 1-н хүртэл микробусууд нь тогтсон чиглэлдээ нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх юм.

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр бүр 900 гаруй автобус гардаг бол 390 гаруй микробус мөн зорчигчдод үйлчилгээ үзүүлж, ачаанаас үүрэлцдэг байна. Гэвч дийлэнхийнх нь буюу 350 гаруй микробусын ашиглалтын хугацаа дуусчээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явах микробусын насыг үйлдвэрлэгдсэн оноор нь буюу 10 жилээр хязгаарладаг байна. Гэвч микронуудыг нийтийн тээврээс гэнэт шахснаар тээврийн үйлчилгээнд доголдол гарах магадлалтай тул ийн нэг сараар хойшлуулсан юм байна.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа микробусын олонхи нь 2006 оноос өмнө үйлдвэрлэгдсэн байдаг аж.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button