Улаанчулуутын хогийн цэгийг нүүлгэхээр болжээ

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай “Улаанчулуутын хогийн цэг”-ийг нүүлгэх санаачлага өрнүүлж, 25000 иргэний гарын үсэг бүхий дэмжлэгийг цуглуулж, Нийслэлийн удирдлагуудад ханджээ. "Улаанчулуутын хогийн  цэг" нь Сонгинохайрхан  дүүргийн 26-р хороонд байрладаг бөгөөд Улаанбаатар хотын салхин талд байршдаг учраас хогийн цэгт шатаасан бүхий л хорт хог хаягдал, бохирын хор салхиар дамжин Улаанбаатарчуудыг хордуулсаар ирсэн юм. 

Нийслэлийн удирдлага ШӨХТГ-ын дарга асан О.Магнайн санаачлагыг авч хэлэлцээд, 2016 онд багтаж хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэр барих, Улаанчулуутын хогийн цэгийг нүүлгэх ажлыг зохион байгуулахаар болсон байна.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button