Ээлжит бус чуулган зарлах бололтой
Ирэх долоо хоногт УИХ ээлжит бусаар хуралдаж магадгүй гэнэ. Учир нь УИХ-ын даргын Зөвлөл энэ сарын 3-ны баасан гарагт хуралдаж, тов, хэлэлцэх асуудлыг тогтоох бололтой.
Одоогоор ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй ч хэлэлцэх нэн шаардлагатай олон асуудал буй. Тухайлбал өнгөрсөн удаагийн ээлжит бус чуулганаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр товлосон ч хугацаандаа шахагдаад хэлэлцэгдэхгүй үлдсэн асуудал бий. Үүнээс гадна Эрүүл мэнд, спорртын сайдын асуудал ч орж ирэх магадлалтай.
Үүнээс гадна бас нэг сураг дуулдаж байгаа нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулин төслийг ойрын хугацаанд өргөн баригдаж магадгүй гэх мэдээлэл байна. Хэрэв тус хуулийн төсөл өргөн баригдвал яаралтай дэгээр хэлэлцэгдэх нь тодорхой юм.
Гэхдээ зарим гишүүд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ямар ч боломжгүй хэмээн мэдэгдэж байгаа.
olloo.mn