МАН болон МАХН-ынхан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, "Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан МАН, МАХН-ын удирдлагууд  гишүүд дэмжигчид, иргэдийн төлөөлөл өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Тэртээх 1921 оны гуравдугаар сарын 1-ны  энэ өдөр Монгол Ардын нам байгуулж, эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олох их тэмцлийг эхлүүлж байсан нь түүхэн үнэн.

Энэхүү түүхэн өдрийг МАН, МАХН хамтарч тэмдэглэхээр болж, өчигдөр Төрийн ордонд болсон эрдэм шинжилгээний бага хурлаар салхийг нь хагалсан бол өнөөдөр ийнхүү цэцэг өргөлөө.

Харин одоо  "Эх орончдын өдөр"-ийн баярын хурал Соёлын төв өргөөнд эхэлж байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button