“АСЕМ”-ын үеэр нийслэлчүүдийг хотоос гарахыг уриалахгүй

Засгийн газраас АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт, АСЕМ-ын 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд энэ оны 3 дугаар сарын 1-нийг АСЕМ-ын өдөр болгон зарлаж, улс даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлээд байсан.

Энэ өдөр АСЕМ-ын Мэдээллийн төвийг  МОНЦАМЭ агентлагийн байранд нээлтээ хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдийн асуултад  хариулах үеэрээ “АСЕМ”-ын үеэр нийслэлийн иргэдийг хот руу гарахыг уриална хэмээн мэдээлэл гараад байсан.

Тэгвэл уг мэдээлэл үнэ эсэхийг Л.Пүрэвсүрэн сайдаас тодруулахад дараах хариултыг өглөө. Тэрбээр “Наадмын дараа манайхны амралт эхэлдэг онцлогтой. Тийм учраас  бид АСЕМ зохион байгуулах энэ өдрийг бид олон хүчин зүйлийг бодолцож сонгосон. Энэ цаг хугацаа бол иргэд амраад хөдөө гарсан, аймаг, сумын наадам эхэлсэн байдаг.  Бид хотоос гадуур урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулна. Бид энэ арга хэмжээний үеэр иргэдээ хөөсөн үйл ажиллагаа явуулахгүй” гэлээ.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button