Иргэн та сонгогчийн бүртгэлийн жагсаалтад байгаа эсэхээ мэдээрэй

Ирэх зургаадугаар сарын 29-нд улс орон даяар УИХ-ын сонгууль зохион байгуулагдана. Иймээс холбогдох газрууд одооноос бэлтгэл ажлаа хангаж байгаа билээ. Тухайлбал, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас иргэн таныг сонгуульд санал өгөх сонгогчийн бүртгэлийн жагсаалтад байгаа эсэхээ урьдчилан мэдэх боломжийг олгож, http://election.burtgel.gov.mn/ хуудсаар орон регистрийн дугаараараа энэхүү мэдээллээ авах боломжийг нээжээ.
Иргэн та дээрх хуудсанд ороод өөрийн регистрийн дугаараа бичин гарч ирсэн мэдээлэлтэй танилцана. Тухайн мэдээлэлд, таны товч мэдээллээс гадна сонгууль өгөх тойрог, хороог байршилтай нь нэрлэх бөгөөд хэрэв тэрхүү мэдээлэл таны одоогийн байгаа байршлаас зөрж байвал энэ тухайгаа тэр дор нь мэдэгдэх боломжтой юм байна.
Olloo.mn