Ашигт малтмалын газрын даргаар Д.Үүрийнтуяаг жинхлэв

Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын хэрэжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар Д.Үүрийнтуяаг томилсон байна. Тэрбээр тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

Түүнчлэн уг хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдоржид мэргэжлийн хяналтын, цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосон байна.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button