“Нарантуул” захад дахин гал гарлаа

ОУХТ болох Нарантуул захад өнөөдөр 03:00 цагийн орчимд гал гарсан байна. Ингээд Онцгой байдлын гал унтраах анги ажиллаж галыг бүрэн унтраажээ. Гал тус захын задгай хэсэгт гарсан бөгөөд бөс бараа худалддаг лангууд шатжээ. Галын шалтгаан болоод хохирлын хэмжээ тодорхойгүй байна.
Эргэн сануулахад 2013 онд Нарантуул захын Хүнсний зах шатаж нэг хүн амь эрсдэж, олон зуун түрээслэгч эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч байсан юм.
Б.Сансар
olloo.mn