Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Онцгой байдлын Ерөнхий газраас цаг агаар хүйтэрч, хүчтэй шуурга болох талаар сэрэмжлүүлсэн. Тэгвэл өнөөдөр Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэнэ гэж дахин анхаарууллаа. Онц шаардлагагүй бол дээрх аймгийг зорихгүй байх, хүүхэд, өндөр настныг малд явуулахгүй, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.