Хойд Солонгосын талаас далай уруу пуужин харвалаа

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хориг чангарсан тогтоол гарсанаас хойш нэг цагийн дараа өмнөд Солонгосын чиглэлд далай уруу ойрын зайн пуужин олныг харвалаа.
Япон тэнгисийн зүүн зүгт Вонсаны чигт харвасан уг пуужингууд далайд унасан гэж Сөүлийн батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.
НҮБ- ын аюулгүйн зөвлөлөөс Хойд Сологосын эсрэг сүүлийн 20 жилд аваагүй хатуу хоригийг тависан билээ. Цөмийн зэвсгийн туршилтуудтай нь холбогдуулан аюулгүй байдлын зөвлөлөөс Орос, Хятадтай санал нэгдсэний дүнд өчигдөрөөс эхлэн экспортын болон олон төрлийн үйл ажиллагаан дээр маш хатуу хориг арга хэмжээг авч эхэлсэн юм. Үүнд нүүрс ,төмрийн хүдэр,алт, титан зэрэг ховор металын экспортын хориг тависнаас гадна онгоц болон пуужингийн шатахуун импортлохыг нь хориглосон байна.
Ийнхүү НҮБ – ын зүгээс хойд Солонгос улсад саяхан хийсэн цөмийн зэвсгийн туршилтанд нь хатуу хариу барилаа.