Өнөөдөр болох үйл явдлууд

08:30 цагт: МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НҮДЭЭР" чуулган 11 дэх жилдээ "ИРГЭНИЙ НИЙГМИЙН ОРШИН ТОГТНОЛ" сэдвийн хүрээнд болох гэж байна. Чуулган маань 3 сарын 4,5-ны өдрүүдэд Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд 08:30-17:30-ын хооронд зохион байгуулагдах болно.

09:00 цагт: Нийслэлийн иргэний танхимд "ЕБС-ийн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анхан шатны мэдлэг олгон төлөвшүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болно. Тус арга хэмжээг НМХГ, НБГ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн газраас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзаж, анхаарах асуудлын хүрээнд хэлэлцэх юм. Холбогдох утас:91887887

10:00 цагт: Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хурал зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99107986

10:00 цагт: МАХН-ын дарга Н.Энхбаяр МҮЭ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ МҮЭ-ийн байранд болно.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хорт хавдрыг эмчлэх шинэ арга нээгдсэнтэй холбогдуулан Монголд эмчлэгдэх боломжгүй иргэдийн эмчилгээний төлбөрийг 100 хувь хариуцах, хавдаргүй монгол болох арга замын талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс мэдээлэл хийнэ.

11:30 цагт: БХИС-ийн Спорт цогцолборын нээлт болно. Нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцоно. 2013 оноос хойш баригдаж "дуншсан" спорт цогцолбор ийнхүү ашиглалтад орж байна. Арга хэмжээ БХИС-ийн хашаанд. Харилцах утас: 99121715

11:40 цагт: Олон улсын Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Батлан хамгаалах салбарт үр бүтээлтэй ажилсан баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй “Хатан ижий” нарыг шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ ЦДБЭЧ-ын концертын танхим болно. Холбоо барих утас: 99711435, 88028789

12:00 цагт: "Хурд" хамтлагийн хэвлэлийн хурал "CASTLE" клубт болно. Хэвлэлийн хурлаар "Нарлаг дивээжин" хэмээх шинэ цомгийг танилцуулах бөгөөд 3-р сарын 8-нд тоглогдох "Инээмсгэлэ бүсгүйчүүд" шоу тоглолт, "Ханьдаа дуулъя" вип тоглолтуудын мэдээллийг хүргэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 99117476, 99139933 дугаараас лавлана уу.

14:00 цагт: Ц.Нацагдорж "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" шинэ дуурийн хэвлэлийн бага хурал УДБЭТеатрын байранд болно.  Дэлгэрэнгүй мэдээллийг 99241255 дугаараас лавлана уу.

14:40 цагт:  Гааль татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын зааланд Гааль, Татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв Скайтел ХХК-н захирал Д.Болор нар ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурна. Мөн тус хэвлэлийн хурлаар орон даяар хэрэгжиж буй Нэмэгдсэн өртөгийн албан татварын СУГАЛАА-ны тохирлын тухай сонирхолтой мэдээлэл өгнө.

olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button