Сэтгүүлч Г.Сумъяабазар Нийслэлийн ИТХ-д нэр дэвших гэнэ

Сонгуулийн тухай хуульд 25 нас хүрсэн эрхзүйн чадамжтай Монгол улсын иргэн сонгуульд нэр дэвших эрхтэй хэмээн заасан байдаг. Тэгвэл энэхүү эрхээ эдлэх сонирхолтой олон аавын хүү, охидын нэр эхнээсээ тодроод эхэлчихлээ. Ер нь бол нийгмийн бүхий л хүрээ, салбараас УИХ болон Нийслэл, дүүрэг, аймаг, сумдын ИТХ-д нэр дэвшихээр бэлтгэлээ базаагаад эхэлсэн байна
Тэгвэл хэвлэл мэдээллийн салбараас сонгуульд өрсөлдөх зорилго өвөртлөн яваа хэд хэдэн хүний нэр сонсогдож буйгаас сэтгүүлч Г.Сумъяабазар Нийслэлийн ИТХ-д нэр дэвших гэж байгаа ажээ. Түүнийг сэтгүүлзүйн салбарт 13 жил ажиллаж, телевизийн салбарт өөрийн гэсэн орон зайтай, шударга үнэний төлөөх мэдээ, нэвтрүүлгүүдээрээ олны анхааралд илүүтэй өртөдгийг үзэгчид андахгүй мэдэх биз ээ.
Ийнхүү хэвлэл мэдээллийн салбараас сонгогдон төрд ажиллаж, түмнийхээ дуу хоолой болж буй цөөн хэдэн сэтгүүлчдийн залгамж болж тэрбээр Нийслэлийн ИТХ-д нэр дэвшихээр болжээ.
Г.Уянга
Olloo.mn