Ж.Энхбаярыг сонгохгүй шалтгааныг тоочоод барахгүй

Сонгох шалтгаан

Ж.Энхбаяр гишүүний ажилласан байдлыг харахад, төрийн албаны туршлагатай нь мэдэгдэх болов уу. Парламентад хоёр ч удаа суусан. Дундуур нь Засгийн газрын гишүүнээр ажилласан. Батлан хамгаалахын сайдын суудалд суугаад амжсан. Тийм болохоор парламентад сууж, суралцана гэсэн юм байхгүй. Найман жил зөөлөн суудалд тухалж, гишүүдтэй хэл амаа уралдуулсан хүн багагүй зүйл сураа байлгүй дээ. Ядаж л хуулийн төсөл боловсруулж, зөв зүйлийг дэмжиж, бурууг нь засч сурсан байх гэж найдаад байгаа аж. Дээрээс нь амьдрал ахуйгаа дээш нь татах элдэв юмаа ч хийгээд авсан байгаа. Тийм болохоор туршлагатай гэдэг талаас нь дахин сонгоход болохгүй юмгүй. Дээрээс нь улс орны төлөө гэсэн сэтгэл суусан гэж найдъя.

Сонгохгүй шалтгаан

 

Ганц ч хууль санаачлаагүй

Өдгөө найм дахь жилдээ сууж байгаа Ж.Энхбаяр гишүүнд 2012 оноос эдэлсэн бүрэн эрхийн хугацаандаа санаачилсан ганц ч хуулийн төсөл байхгүй байна. Ямар ч байсан цахим сайтуудын мэдээллийг үзэхэд ч хууль санаачлаагүй нь тодорхой байгаа юм. Уг нь Я.Содбаатар тэргүүтэй хэдэн гишүүдтэй нийлж 2014 онд Худалдааны тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьж байсан юм билээ. Үүнээс өөр хуулийн төсөл санаачилсан, өргөн барьсан мэдээлэл алга. Ядахад ганц гар бие оролцсон хуулийн тосөл нь батлагдаж гараагүй. Тийм болохоор мань хун өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүн хүний хийх ёстой ажлаа бараг л хийгээгүй гэж хэлж болохоор байна. Уг нь УИХ-ын гишүүнийг ард түмэн бидний төлөө сайн ажиллаж, хэрэгтэй хууль батал гэж сонгодог. Гэтэл зарим гишүүд Төрийн ордонд “зугаалсаар” дөрвөн жилийг өнгөрөөж байгаа.

 

Бас л нэг "пoп"

Сүүлийн үед “поп” гэдэг нэр томъёо дэлгэрээд байгаа. Популизм хийгчид гэсэн үг л дээ. Ж.Энхбаяр гишүүний хувьд бас л нэг "поп" нөхөр. Бие даагчдаас дутахааргүй популизм хийж байгаа нөхөр гээд дүгнэчихэд нэг их хол зөрөхгүй болов уу. Бүхий л зүйл дээр хэрэгтэй, хэрэггүй юм яриад, хэрүүл хийгээд, мушгин гуйвуулаад сууж байдаг. УИХ тар л гэнэ. Тавантолгой, Оюутолгойн асуудлыг ч ярина, гуйвуулна. Ер нь ярихгүй сэдэв гэж байхгүй. Бүхий л сэдвийг мэддэг төгс хүн аятай л байдаг гэхэд болно. ХҮН-ын дарга “попын хаан" гэгдээд байгаа нөхрөөс илүү гарна уу гэхээс дутахгүй. МАН-ын хамгийн шоучин гишүүдийн нэг нь тэр. Ер нь бол “поп" тодотголтой нөхдүүдийг УИХ-д дахин сонгоод баймааргүй байгаа юм.

'Чоно" хочит гишүүн

УИХ-ын гишүүн хүний хийх ёстой ажил бол чуулгандаа сууж, буруу зөвийг тунгааж, ард түмэн хэрэгтэй хууль санаачлах гээд ерөнхийд нь дүгнэхэд болно. Гэтэл Ж.Энхбаяр гишүүн найман жил суухдаа үндсэн ажлаа тийм ч сайн хийсэнгүй. Генерал аавынхаа нэрээр гарч ирсэн гэгддэг мань хүн чоно авладгаараа алдаршиж, бүр “чоно” хочтой хүртэл болоод авсан. 2011 оны өвөл УИХ-ын гишүүн байхдаа Говь-Аптай аймагт 270 чоно нутгийн анчдаар агнуулсан нь түүнийг “Чоно” Ж.Энхбаяр гэж дуудахад хүргэсэн. Үй олноор нь чоно агнасан хэргээс болж тэрбээр багагүй зэмлэл хүртсэн бөгөөд Байгаль орчны байнгын хорооны гишүүнээс нь түүнийг чөлөөлж байсан түүх ч бий. Түүний ангийн хэрэг үүгээр дуусахгүй. 2012 оны аравдугаар сард Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагддаг хөвчид яамны нисдэг тэрэг ашиглан хулгайгаар ан хийсэн хэрэгт бас холбогдоод авсан. Бас болоогүй гахай агнасан зургаа цахим хуудсандаа дэлгэж, гайхуулж байжээ. Түүнийг нисдэг тэрэгтэй ан хийж явах үед таарсан хүмүүс 34 удаа буудаж, дөрвөн удаа онгоцоо газардуулсан талаар ярьсан байдаг. Энэ мэтээр ангийнх нь хэргийг дурьдаад байвал хэдэн юм бий. Уг нь хууль батлалцаж, ард түмний төлөө зүтгэж явах ёстой хүн сонгогдсоныхоо дараахан нь хулгайгаар ан хийгээд явж байсныг бодохоор л…

Авлигын хэрэгт нэр холбогдсон

Авлигын эсрэг парламентчдын бүлгийг Ж.Энхбаяр гишүүн 2008-2012 оны парламентад сууж байхдаа Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нарын гишүүнтэй хамтарч байгуулж байжээ. УИХ-ын 12 гишүүнийг нэгтгэсэн тус бүлэг Авлигын эсрэг хууль, тогтоомжийг боловсронгуй болгож, сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана гэж байсан. Гэвч юун тэгж ажиллах. Харин ч эсрэгээрээ мань хүн авлигын хэрэгт нэр холбогдож, АТГ-тай ч холбогдоод амжсан. Түүнийг “Алтайн хүдэр” компаниас “Алтайн эрин” Төрийн бус байгууллагаар дамжуулан хандив нэрээр 450 сая төгрөг авсан тухай хэвлэлүүд багагүй шуугиж байсан юм. Төрийн бус байгууллагаар халхавчлан уул уурхайн компани өөрсдийн үйл ажиллагаагаа нууж байж болзошгүй гэсэн. Энэ мэдээлэл гарсны дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Би “Алтайн эрин” ТББ байгуулаад долоон жил болж байна. Долоон жилийн хугацаанд нэг тэрбум 257 сая төгрөгийн хандив цуглуулж нийгмийн тустай үйлд зарцуулсан. Тэр болгоноо нийтэд зарлаад байдаггүй. “Алтайн хүдэр” ХХК бол Говь-Алтайн хамгийн том аж ахуйн нэгж. Сонгуулиудаар энэ компаниас нэг ч төгрөгийн хандив аваагүй” гэж байв. Харин ч эрхэм гишүүн “Алтайн эрин” ТББ-ын үйл ажиллагаанд 600 сая төгрөгийн хандив өргөсөн гэнэ. Гэтэл Говь-Алтай’ аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Үндэсний шуудан” сонинд “’’Алтайн хүдэр” компани Ж.Энхбаяр гишүүний “Алтайн халиун” санд 2012 оны сонгуулийн өмнө тэгш cap бүр 50 сая төгрөг, сондгой cap болгон 100 сая төгрөг шилжүүлдэг байсан. Үүнийгээ хандив гэж тайлбарладаг. Төрийн түшээгийн данс руу уул уурхайн компани 450 сая төгрөгийг хандив гэж өгсөнийг АТГ-т шалгуулахаар хандсан” гэж ярьж байсан нь ч бий. Иймэрхүүл л маягтай ажиллаж байгаа гишүүн. Энэ мэтээр түүнийг сонгохгүй байх шалтгааныг тоочоод байвал барагдахгүй их байна.

 

Монголын мэдээ

Н.Болд

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button