Ам.долларын ханш 2044 төгрөгтэй тэнцэж байна

Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр долларын ханш 2043 төгрөгтэй тэнцсэн бол арилжааны банкуудын зарж байгаа долларын ханш 2044 төгрөг байна.
Энэ оны улсын төсөвт долларын ханшийг 2030 төгрөгөөр тооцож суулгасан. Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 4,3 хувиар өснө гэсэн өөдрөг төсөөллөөр улсын төсвийг баталсан. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт “нойл” заасан, томоохон гэрээнүүд гацсан байдалтай байгаа энэ үед валютын ханш буурна, тогтмол барих боломжгүй хэмээн эдийн засагчид хэлсээр байна.
Б.Сансар
olloo.mn