Вьетнамд төрсөн ихэр өөр өөр аавтай байжээ.

Ийм тохиолдол Вьетнамд анх удаа гарсан байна. Саяхан төрсөн ихэр нэг нь буржгар үстэй, нөгөөх нь шулуун шингэн үстэй байсан бөгөөд эцэг эхэд нь   хачирхалтай санагдаж  улмаар ДНКгийн  шинжилгээ өгчээ. Шинжилгээний  дүн  эцэг эхийг  нь гайхашруулсан байна.

Вьетнамын мэдээ сонинд мэдээлсэнээр  ихрүүдийн  ДНК шинжилгээний хариу нэг ээж , хоёр өөр эцгийн хүүхэд гэж гарчээ. Удалгүй энэ мэдээ хэвлэлийнхний анхааралд орсон бөгөөд 34 настай ээж нь хоёр өөр эртэй харилцаанд орсон гэдгээ  хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгсөн байна.

Анагаах ухааны хэллэгээр энэ нь уг бүсгүй хоёр удаа жирэмсэлсэн гэсэн үг юм. Хоёр дараалан үүссэн өндгөн эстэй  өөр өөр сперм  нэгдсэнээр хоёр өөр эцэгтэй ихрүүд төрсөн бөгөөд яг ийм тохиолдол нэг жилийн өмнө америкад гарч байжээ. Дэлхийд ийм жирэмслэлт цөөнгүй тохиолддог байна. 

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button