Нийслэлийн зургаан дүүргийн 16 газарт цахилгааны саатал гарчээ

Цаг агаарын гамшигт үзэгдлээс болж Нийслэлийн дөрвөн дүүргийн 16 газарт цахилгаан тасраад байснаас 4-ийг засварлаад байна.
Үлдсэн 12 хэсэг газрын цахилгааныг УБЦТС-ний ажилчид засварлахаар ажиллаж байгаа бөгөөд цас хүчтэй шуурч ажилд саад болж байгаа учир хэрэглэгчдийг хэдийд цахилгаанаар хангах нь тодорхойгүй байгаа аж.
Тодруулбал Хан-Уул дүүргийн 14-Хороо, Сонгинохайрхан дүүргийн 1-25-р хороо, Тахилт орчим, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Сүхбаатар дүүргийн 1,2-р хороонд тус тус цахилгааны саатал гараад байна.