Бүх ард түмний спортын XIV их наадам нээлтээ хийлээ

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын нээлтийн ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гарагт Sky Resort цанын баазад боллоо.
Энэ үеэр ЭМСЯ-ны удирдлагууд нээж үг хэлэхээс гадна тамирчид, шүүгчийн тангараг өргөн урлаг спортын олон сонирхолтой үзүүлбэрүүд сонирхуулжээ. Энэ өдөр дэлхийн “Цасны өдөр” давцсан бөгөөд Монгол Улсын цанын шигшээ багийн ахмад, залуу тамирчид болон тэшүүрчдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.
2016 онд спортын 20 төрлөөр 290 гаруй багц медалийн төлөө 5600 гаруй тамирчид өрсөлдөх бөгөөд жүдо, чөлөөт бөх, бокс, шатрын төрлүүдээр наадмын аваргуудаа тодруулаад байгаа юм. Их Наадмын галт бамбар "Сочи-2014" өвлийн олимпод эх орноо төлөөлөн гүйлтийн цанын төрлөөр оролцсон Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг нар буухиалан "Лиллехаммер-2016" залуучуудын өвлийн олимпийн аварга Б.Сумъяад дамжуулснаар албан ёсоор бадамлан ассан байна.
Olloo.mn