О.Чулуунбат хүнд өвчний улмаас таалал төгсжээ

УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат өнөө өглөөний 05.00 цагийн үед  хүнд  өвчний улмаас таалал төгсжээ. Тэрбээр хоолойн хавдар гэх хүнд өвчний улмаас Япон улсад эмчлүүлж байжээ. Гэвч түүний өвчин хүндэрч Монголд ирээд гэр бүлийнхнийхээ гар дээр нас барсан байна.

О.Чулуунбат нь 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993-1996 онд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, 2000-2006 онд Монгол банкны ерөнхийлөгч, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан юм. О.Чулуунбат агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button