Н.Энхбаярт 5 удаа зарлан дуудах хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар завдсан гэх мэдээлэл хэвлэлээр гараад буй.

Тэгвэл эл асуудалд Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Сэжигтэн Н.Энхбаяр өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтад хүрэлцэн ирж, мэдүүлгээ өгөхгүй байгаа. Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярт нийт 5 удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид албан бичиг аваачиж өгсө гэх мэдээллийг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн нь өгчээ.

Иймээс АТГ-аас хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандахыг анхааруулав.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button