Боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалт буурчээ

Боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалт энэ оны эхний хоёр сард 2.1 хувиар буурсан байна. Тодруулбал сүүн бүтээгдэхүүн, кокс шахмал түлш болон төмрийн үйлдвэрлэлээс бусад салбарын борлуулалт буурсаар байгаа юм.
Тиймээс Засгийн газрын бодлогоор энэ онд сурагчийн дүрэмт хувцас, сурах бичиг, сургууль цэцэрлэгийн ширээ сандал зэргийг дотоодын үйлдвэрээс хангахаар болжээ.
Мөн уул уурхайн татварын ханш унасантай холбоотой нийт экспортод эзлэх боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж байгаа аж. Энэ оны эхний хоёр сард 46 тэрбум төгрөгийн боловсруулсан бүтээгдэхүүн экспортод гаргасны 57 хувийг төмрийн үйлдвэрлэл бүрдүүлсэн байна.
Б.Сансар
olloo.mn