Таксины жолооч халдлага үйлдсэн террористын амьдарч байсан байрыг зааж өгчээ.

Бельгийн нийслэл Брюссель хотод болсон цуврал дэлбэрэлт болсоноос хэдэн тагийн дараа нэгэн таксины жолооч террористуудын амьдарч байсан байрыг цагдаа нарт зааж өгчээ.
Тэндээс мөрдөгчид их хэмжээний тэсрэх бодис,химийн бодис , исламын халифатын далбааг олсон байна.

Террористууд дараагийн халдлагуудыг төлөвлөсөн байжээ. Бельги улс даяар онцгой байдлын ноцтой төвшинг зарласан бөгөөд исламын халифат улс халдлагыг зохион байгуулснаа мэдэгдээд байна.

Брюссель хотноо халдлага үйлдэгч этгээдүүд хулгайлагдсан паспортууд ашиглаж байжээ.



olloo.mn