НӨАТ-ын баримтаа мессэжээр бүртгүүлэх боломжтой боллоо

НӨАТУС төслийн нэгжээс иргэдийн баримтаа бүртгүүлэх идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор интернэтэд оролгүйгээр мессэжээр баримтаа бүртгүүлэх боломжийг бий болгосон. Мэдээллийн дагуу баримт бүртгүүлэх зааврыг хүргэж байна. Та энгийн тарифаар (25-30₮) мессеж явуулан баримтаа бүртгүүлэх боломжтой бөгөөд таны ebarimt.mn дэх эккаунт руу бүртгэгдэх болно.
Мессэжээр баримт бүртгүүлэх заавар:Энгийн мессэж тарифаар 131313 дугаарт сугалааны дугаарыг бичээд зай аваад үнийн дүнг бичиж илгээнэ.
Жишээ нь: FF12345678 5200 send to 131313
Ямар ч загварын гар утас хэрэглэдэг иргэн та мессежээр баримтаа бүртгүүлэх боломжтой бөгөөд ингэхдээ ebarimt.mn сайтад бүртгүүлсэн гар утасны дугаараасаа илгээх ажээ.
.jpg)