СХД-н эрүүл мэндийн төвийн эмч нар суулт хийнэ

09:00 цагт: Статистикийн тухай хуульд заасны дагуу ирэх сарын 1-ээс аж ахуй нэгж, байгууллагын тооллого орон даяар эхэлнэ. Уг тооллого эхлэхтэй холбогдуулан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймаг, нийслэл дүүргийн статистик болон бүртгэл хариуцсан удирдлагуудыг хамруулсан сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 24, 25-нд зохион байгуулна. Засгийн газрын III байр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 4 дүгээр давхарт 401 тоот

11:00 цагт: Монгол Улсын Шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар ХӨСҮТ-д ажиллана.

11:00 цагт: MN мэдээллийн төвд  ДЭМБ, Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ХӨСҮТ-өөс Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгийн 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Хэвлэл мэдээлэл ба ил тод засаглал” хэлэлцүүлэг Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд зохион байгуулагдана.

11:30 цагт: ШӨХТГ-ын судалгаагаар шатахууны үнэ дахиад 100 төгрөгөөр буурах боломжтой тухай, УБ төмөр зам цай, кофе, цагаан хэрэглэлийн үнээ билетний үнэдээ шингээхээ байсан, Хэрэглэгчийн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд иргэдийн санал зайлшгүй хэрэгтэй байгаа тухай асуудлаар өөрийн байранд хэвлэлийн бага хуралтай.

11:30 цагт: Монголын Үндэсний Циркт Дэлхийн цирк 2016  хэвлэлийн бага хурал хийнэ

12:00 цагт: Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын дэргэдэх ХАРААТ БУС ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС Зууны мэдээ хэвлэлийн бага хурлын танхимд АТГ-тэй холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт: “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар Дээд түвшний уулзалтын дагалдах хурал болох “Ази-Европын иргэний 11 дүгээр чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах тухай болон АСЕМ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Батлан хамгаалахын их сургууль дээр БЗД-ийн Онцгой байдлын хэлтэстэй хамтарсан "Аврах ажиллагааг зохион байгуулах" дадлага, сургалт явагдана.

14:00 цагт: MN мэдээллийн төвд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар суулт зарлах талаараа мэдээлэл хийнэ.

16:00 цагт: Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль  Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд болно.

 

olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button