Азийн эдийн засгийн чуулган эхэллээ

Азийн Давос гэгддэг Боаогийн эдийн засгийн чуулга уулзалт эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалт Азийн шинэ ирээдүй, шинэ чиг хандлага, шинэ алсын хараа, уриан дор ирэх 25-ныг хүртэл зохион байгуулагдах юм.
БНХАУ-ын Хайнань арлын Бао хотод болох уг чуулганы хүрээнд 51 салбар хэлэлцүүлэг, 14 дугуй ширээний ярилцлага, бизнес эрхлэгчдийн 12 уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.Тухайлбал өндөр технологи, цахим худалдаа, аж үйлдвэрлэлийн шинэлэг санаа зэрэг сэдвүүдээр тусгайлсан хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байна.
Мөн оролцогчид макро эдийн засаг, улс төр, бизнесийн орчин нөхцөлтэй холбоотой асуудлуудад төвлөрч байр суурь, үзэл бодлоо харилцан илэрхийлэх аж.
Азийн орнуудын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлж уялдуулах, бусад бүс нутагтай эдийн засгийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээг идэвхжүүлэх, эдийн засгийн төдийгүй нийгэм болон бусад асуудлаар албаныхан, бизнес эрхлэгчид, судлаач эрдэмтдийн харилцан санал солилцох, холбоо харилцаагаа сайжруулах талбар бий болгох зорилгоор уг уулзалтыг 2001 оноос хойш зохион байгуулах болсон билээ.
olloo.mn