Хөвсгөл аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдэгдсэн байна. Тодруулбал, сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т орон нутгийн цагаар 11:58 цагт чичирхийлэл мэдрэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээлэл, нутгийн иргэдийн ярианаас үзэхэд  газар  дээрээ чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн учирсан хохирол гараагүй аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button