Ө.Цэрэнчунт Маринскийн театрт дуулна

Маринский театрын тайзнаа Монголын бас нэгэн тёнор хоолой эгшиглэх нь. Учир нь Соёлын тэргүүний ажилтан, дуурийн дуучин Өлзийбүрэнгийн Цэрэнчунт алдарт Маринский театрын тайзнаа өөрийн багш, ОХУ-ын Ардын жүжигчин Ольга Кондинагийн хамт 23-нд тоглолтоо хийх аж.

 

Тэд Чайковский, Пуччини, Верди, Россини, Рахманинов зэрэг дэлхийн алдарт хөгжмийн зохиолчдын бvтээлээс хамтарч дуулах юм байна. Ө.Цэрэнчунт ОХУ-ын Буриад Улсын дуурь бүжгийн академик театрын урилгаар тус театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа билээ. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button