Иргэд цахим худгаас усаа авдаг болжээ

Гэр хорооллын иргэдийг усаар хангадаг гүний болон зөөврийн худгууд цахимжиж, цагийн хязгааргүй ажилладаг болжээ. Нийслэлийн хэмжээнд төв шугамд холбогдсон 374 худаг, усаа зөөвөрлөж авдаг 270 худаг байдаг. Эдгээрээс эхний ээлжинд 20 нь ухаалаг системд холбогдсон байна.

2016 ондоо багтаж дахин 100 худгийг ухаалаг системд холбох аж. Ингэснээр иргэд тусгай суурилагдсан автомат төхөөрөмжид карт уншуулан, усны савныхаа хэмжээг литрээр тооцон тохируулан усаа авдаг болжээ.

Цахим төхөөрөмжид шилжсэн худгийн ойролцоо аж төрдөг таван мянган өрх, айлын 30 орчим мянган иргэнд ус авах төлбөрийн картыг нь үнэгүй тараасан аж. Усны төлбөрийн карт нь автобусаар зорчих төлбөрийн карттай яг ижил юм байна.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button