2,7 сая төл мэндлээд байна

Монгол улс 2016 оны эхэнд 23,8 сая эх мөл тоолуулснаас 105,2 мянган ингэ, 952,5 мянган гүү, 1,4 сая үнээ, 10,6 сая хонь, 9,6 сая ямаа байгаа аж. Одоогийн байдлаар нийт эх малын 12,2 хувь буюу 2,8 сая эх мал төллөж, 2,7 сая төл хүлээн авчээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1,5 саяар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Үүнээс 11,5 мянга нь ботго, 7,4 мянга нь унага, 46,2 мянга нь тугал, 1,4 сая нь хурга, 1,3 сая нь ишиг бөгөөд төл бойжилт 97,2 хувьтай байна. Нийт малын хорогдол 681,1 мянгад хүрсэн нь өмнөх долоо хоногоос 130 мянгаар нэмэгдсэн гэсэн үг аж.

Оны эхний байдлаар тоолсон малын нийт 1,2 хувь нь ийнхүү хорогджээ. Хамгийн их хорогдолтой аймаг нь Сүхбаатар, Увс, Архангай, Завхан, Баянхонгор аймгууд бөгөөд нийт малынхаа 1,7-3,8 хувийг алдсан байна.

Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Идэр, Отгон, Улиастай, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Яруу, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Хяргас, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-64 см хүрч нийт гурван аймгийн 22 сум цагаан зудтай байна.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button