ЭЕШ-ын бүртгэл ирэх сарын 25-нд дуусна

Боловсролын үнэлгээний төв элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг гаргасан байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 15-наас орон даяар эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 25-ны оройн 18:00 цагт дуусна. Харин шалгалтууд зургаадугаар сарын 15-наас эхлэн 19-нийг хүртэл үргэлжлэх аж.

Энэ жил ЕБС-ийг 36,207 сурагч төгсч буй. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм.

Б.Сансар

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button