Цагийн өөрчлөлт эдийн засагт эерэг нөлөөтэй ч хүний биед сөрөг нөлөөтэй

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө цаг урагшлуулж зуны цагийн хуваарьт шилжлээ. Сүүлийн 10-аад жил тасраад байсан цаг урагшлуулж, хойшлуулах ажлыг өнгөрсөн жилээс Засгийн газрын шийдвэрээр эргүүлэн сэргээсэн билээ. Цагийн тооллыг урагшлуулж байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломж олгоно хэмээн Засгийн газар үзэж байгаа бол эрдэмтэд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн үздэг. Ингээд цаг шилжүүлэхийн эерэг болон сөрөг талуудын талаар дараах мэдээллийг хүргэж байна.Дашрамд дуулгахад, дэлхийн 70 гаруй улс зуны цагийн тоололд шилждэг аж.    

Цаг шилжсэнээр улирлын чанартай өвчлөл нэмэгддэг

Цаг шилжсэнээр хvний эрvvл мэнд, бие организмд сөргөөр нөлөөлж улирлын чанартай өвчлөл ихэсдэг байна. Хvний бие махбод нь цагийн дохиолууртай, өөрийн гэсэн биологийн хэмнэлтэй. Биологийн хэмнэлийн нэг илрэл нь нойр бөгөөд энэхvv унтах хэрэгцээг зориудаар хямрааж байгаа нь ажиллах чадвар буурах, өвчин эмгэг vvсэх хөрс суурь болдог гэж профессор Г.Сvхбат бичжээ. Хоногийн цагийг гэнэт урагшлуулж хойшлуулах нь бие махбодын дасан зохицох чадварт, улмаар биохэмнэлийн нийлэмжийг зориудаар адагдуулж дасан зохицлын эмгэг vvсгэдэг гэж академич Л.Лхагва vзэж байна. Хавар цагт байгалийн жам ёсоор 1-3 минутаар цаг тавигдаж өдөр уртассар нэг цагийн зөрөө гарахад 30 гаруй хоног шаардагддаг. Мөн намрын улиралд 1-2 минутаар цаг богиноссоор нэг цагийн зөрvv гарахад мөн л 40 гаруй хоногийн хугацаа өнгөрдөг бөгөөд байгалийн энэ жам ёсонд хvн ямар ч зовиур шаналгаагvйгээр дасдаг байна. Харин гэнэтийн буюу шууд нэг цагаар урагшлуулж, хойшлуулах өөрчлөлтөд дасан зохицохын тулд бие махбодод мэдрэл, дотоод шvvрэл, зvрх судас, амьсгал, бөөр, хоол боловсруулах зэрэг бvхий л чухал эрхтний тогтолцоог хамарсан урвал явагддаг байна.

Дэлхийн ихэнх орнууд цаг агаар, улирал, нарны нөлөө тусгал зэргээс цагийн зvvг нэгээр урагшлуулж эсвэл хойшлуулж ахуй амьдралаа зохицуулж ирсэн. Манай оронд ч сvvлийн арваад жил ийм л байдалтай байсан.Та өглөө нэг л эрт сэрчихээд байна уу. Тэгвэл vvнтэй л холбоотой байгаа хэрэг. Цагийн зөрvvнээс болж толгой өвдөх, даралт ихсэх, зvрх судасны өвчинд ч нэрвэгдэж болох гэнэ. Яг ийм байдалд одоогоос хэдхэн жилийн өмнө хэсэг эрдэмтдийн баталсан судалгаагаар цагийн тохиргоог хийгээгvйгээс Азийн орны эдийн засаг, эрvvл мэндэд нөхөж барашгvй гарз учирсан хэмээн “Син Хуа” агентлаг бичсэн. 

Давуу тал: Канад, АНУ, Мексик, Аргентин гэх мэт улсуудад зуны цагийн хуваарь нь эрчим хүч болон байгалын хий зарцуулалтыг хэмнэх таатай нөхцөл бүрдүүлдэг гэж үздэг байна. Япон улсад зуны цагийн хуваарийн талаар сонирхолтой баримт байдаг нь энэ цагийг ашигласнаар 400,000 тонн нүүрс төрөгч агаарт цацагдахаас сэргийлдэг ба 930,000 сая литр шатахууныг хэмнэх сайн талтай гэсэн судалгаа гарчээ. Гэвч Калифорнын их сургуулийн судалгаагаар мужийн цагийг зуны цагийн хуваарт шилжүүлэхэд ард иргэдийн цахилгааны тооцоо жилийн дунджаар 8,6 сая доллараар нэмэгдэж байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Ихэнхи жуулчлалын агентлагууд зуны цагийн хуваарийг таатай хүлээн авдаг. Өмнөд Ирландын Бельфэст Телеграф сэтгүүлийн мэдээллэж байгаагаар энэ үед Өмнөд Ирланд улс жуулчлалын салбараасаа 6,34 саяын орлого олдог байна.

Дутагдалтай тал: Энэ цагийн хуваарийг мөрдлөг болгоход харилцаа холбооны байгууллагууд асар их ачаалалд ордог ба компьютер, гар утас зэрэг төхөөрөмжүүдийг гар аргаар тохируулах хэрэгтэй болж нийгэмд үл ойлголцол үүсгэдэг байна. Мөн жуулчдад нислэгийн цагийн хуваарь, бизнесийн ажилд нь нилээн төвөг учруулдаг. Зарим улсад өглөө нь харанхуй хэвээр байдгаас болоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг. Гватемаль улсад зуны цагийн хуваарьт шилжихэд сургуулийн хүүхдүүд харанхуйд хичээлдээ явах шаардлагатай болсноор эцэг эхчүүдийн гомдол мэдүүлж болиулжээ. Мөн газар тариалан аж үйлдвэрийн улсуудад энэ нь цагийн хуваарь алдагдуулах, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг ба нийтийн эрүүл мэндэд цаг хөдөлсөн эхний хоёр долоо хоногт зүрхны шигдээс ихсэх хандлагатай байдаг гэж ажиглагдсан байна.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button