Японы сансар судлалын агентлаг өөрийн хиймэл дагуулаасаа холбоо тасарчээ

Японы сансар судлалын агентлаг дэлхий орчмын тойрог замд байрлах өөрийн хиймэл дагуул "ASTRO-H17"-аасаа холбоо тасарчээ.

Энэ тухай Японы сансар судлалын төвийн албаны дарга Saku Tsuneta "Бид энэ асуудалд маш ноцтой хандаж байна" гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Түүний хэлснээр тус хиймэл дагуул нь дэлхийг тойрон 580 км өндөрт нисэж явахдаа тойрог замаасаа гарсан байж магадгүй хэмээжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар хиймэл дагуул дээрх нарны самбарыг нээх оролдлого амжилтгүй болж харилцаа холбооны тоног төхөөрөмж ажиллуулах цэнэг хүрэлцэхгүйн улмаас холбоо тасарсан юм байна.

\

Тус хиймэл дагуул нь сансарын хар нүхний судалгааны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байсан бөгөөд энэ зунаас мэдээллээ цуглуулж эхлэн улмаар 11 сараас бүрэн хүчин чадлаараа ажиллах төлөвлөгөөтэй байжээ. Холбоо тогтоох боломжтой эсэх талаар мэргэжилтнүүд одоогоор тодорхой хэлж чадахгүй байна.

Astro-H17 хиймэл дагуулыг 2016 оны 02 сарын 17-д амжилттай хөөргөснөөс хойш хэрхэн ажиллаж байсан талаар  байнгын хянаж байжээ.

Энэхүү хиймэл дагуул нь рентген туяаны маш хүчирхэг дурангаар тоноглогдсон бөгөөд 2,7 тн жинтэй, 14 метр урттай ажээ.

Хиймэл дагуулд 6 төрлийн мэдрэгч суурилуулсан байсан бөгөөд сансрын биетээс ялгарч байгаа долгионыг бүртгэх, огторгуй дахь хувьсал өөрчлөлтийн талаар хэд хэдэн төрлийн судалгаа хийх чадвартай юм байна.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button