Хөвсгөлд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоожээ

Сүүлийн үед Улаан бурхан өвчний дэгдэлт хот хөдөөгүй их байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Хөвсгөл аймагт хувийн болон улсын цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байна.
Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас үүрэг болгосон байна. Учир нь тус аймагт улаанбурхан, томуу томуутөст өвчниий гаралт эрчимтэй дэгдэж байгаа тул арга буюу ийм шийдвэр гаргасан байна.
Харин нийслэлд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэгчдийн тоо ч нэмэгдэж, тус эмнэлэг ачааллаа даахгүйд хүрээд байгаа. Улаан бурхнаар бага сартай буюу 0-10 сартай, эсвэл 15-28 насны залуучуудад түгээмэл оношлогдож байгааг ХӨСҮТ-ийн олон нийттэй харилцах албаны дарга онцолж байлаа.Иймээс улаан бурхан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх вакциныг уг халдвараар өвчилсөн хүний дэргэд байсан буюу голомтод буй иргэд заавал хийлгэх шаардлагатай аж.
olloo.mn