Таван хувийн хүүтэй 21.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

 

2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар, банкууд 2005 иргэний 82.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 461 иргэний 5%-ийн хүүтэй 21.8 тэрбум төгрөгийн, 1217 иргэний 8%-ийн хүүтэй 62.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.  

Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 528 зээлдэгчийн 21.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлээд байна. 

Жич: Энэхүү мэдээлэл нь тухайн банкнаас Монголбанкинд хүргүүлсэн өдөр тутмын урьдчилсан мэдээлэл бөгөөд Монголбанк банкуудын сарын эцсийн албан ёсны тайлангаар баталгаажуулна.

 

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button