Монгол туургатны мисс-2016 тэмцээний дэд байрт Ю.Балжидмаа шалгарчээ

 Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгээс санаачилсан "Монгол туургатны мисс-2016" тэмцээн энэ сарын 27-ны өдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнд Буриад, Тува, Халимаг, Өвөрмонгол зэрэг орны 15 бүсгүй гоо үзэсгэлэн, авьяас чадвар, ур ухаанаараа өрсөлдсөнөөс Монголоос Ю.Балжидмаа, Д.Ану, Э.Байгал, Г.Ундармаа, Г.Мишээл нарын гоо бүсгүй эх орноо төлөөлөн гоо үзэсгэлэнгийн шалгаруулалтад оролцжээ.

1.Тэмцээний тэргүүн миссээр Буриадын гоо бүсгүй Арюна Бубеева шалгарлаа. Тэрээр “Дангина мисс 2010”, “Краса Бурятии мисс 2010” тэмцээний тэргүүн байр, ОХУ-ын “Юная краса” уралдааны дэд мисс, Азийн мисс цолтой юм.

2. Дэд байрт Монгол Улсаа төлөөлөн оролцсон Ю.Балжидмаа шалгарлаа.

3. Авьяаслаг миссээр Мөнгөнхуар /ӨМӨЗО/,

4.Фото миссээр Альмина Мангутова /Халимаг/,

5.Модель миссээр Б.Мишээл /Монгол/,

6.Олны таашаал хүртсэн миссээр Д.Ану /Монгол/,

7.Бикини миссээр Д.Ану /Монгол/,

8.Энэрэнгүй миссээр Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэн тус тус шалгарчээ.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button