ЭЕШ-д 20 гаруй мянган шалгуулагч бүртгүүлжээ

ЭЕШ-ын бүртгэлд өнөөдрийн байдлаар 20 гаруй мянган шалгуулагч бүртгүүлжээ. Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан урьдчилсан дүнгээр энэ жил 40 гаруй мянган элсэгч шалгалт өгөх аж. Бүртгэл эхлээд 50 гаруй хоног өнгөрсөн ч ачаалал ихсэх магадлал өндөр байгааг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн онцолж байна.

Мөн шалгуулагчдын хувьд ЭЕШ-д бүртгүүлэхдээ  бичиг баримт, шаардлага хангасан цээж зураг, хичээл сонголтод  анхааралтай хандахыг  анхаарууллаа. Учир нь шалгуулагч  хичээл сонголтоо  буруу хийвэл хасуулах боломжгүй  юм байна. ЭЕШ-ын бүртгэл ирэх сарын 25-нд дуусна. 

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button