“Өршөөлийн сар” эхэллээ

Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яамнаас өнгөрсөн бямба гарагт тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулсан "Өршөөлийн сар"-уудыг эхлүүлэхээр болсон тухай шийдвэр гаргажээ.
Тус шийдвэрийн дагуу гадаадын хууль бус иргэд нь дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн есдүгээр сарын 30-ны өдөр дуустал, есөн сарын хугацаанд Өмнөд Солонгос улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд тус улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн хориг тавихгүй юм байна.
Харин есөн сарын хугацаа дууссаны дараа гадаадын иргэдийн бичиг баримтыг эрчимтэй шалгах бөгөөд энэ үеэр саатуулагдсан гадаад иргэдийн Өмнөд Солонгос улсад нэвтрэх эрхийг таван жилээр хасаж, тухайн хүнийг ажиллуулсан үйлдвэр болон компанид хуулийн дагуу хариуцлага тооцох ажээ.
Өмнөд Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаад иргэдийн тоо сүүлийн таван жилийн турш өсөн нэмэгдэж, 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 214 мянган хүн болсон байна. Энэ нь тус улсад амьдарч байгаа гадаадын нийт 1 899 000 иргэний 11.2 хувь нь хууль бусаар амьдардаг гэсэн үг ажээ.
Эх сурвалж: www.mminfo.mn